Электромиографи

Булчин агших үед цахилгаан потенциал ялгарна. Энэ потенциалыг хэмжсэнээр булчин ба захын мэдрэлийн судасны гэмтлийг илрүүлж, хүнд хөнгөн зэргийг тогтоох боломжтой.

Электрод агуулсан тусгай зориулалтын зүүгээр хатгаж хийгддэг энэ шинжилгээ нь бага зэрэг өвдөх боловч эрүүл мэндэд аюулгүй юм. Өвчтөний зовиур ба үзлэгт суурилан аль аль булчинг шинжлэхийг эмч сонгоно. Хүч сулрах, алхаа өөрчлөгдөх, булчин хатах шинжийг ялган оношлох, өвчний явцыг хянах зорилгоор ЭМГ шинжилгээг хийнэ.