Харвалт

Харвалт гэж юу вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолтоор харвалт гэдэг нь (апоплекс) гэнэт эсвэл богино хугацаанд тархины эдийн цусан хангамж дутагдсаны улмаас улмаас тархины үйл ажиллагаа саатахыг хэлнэ.

Үүнд мэдрэлийн голомтот болон ерөнхий шинж тэмдэг үүсч 24 цагаас илүү удаан хугацаагаар үргэлжлэх буюу нас баралтаар төгсөнө. Тархины харвалт өнөөдөр үхлийн шалтгаанаар хавдар, зүрх судасны өвчний дараа 3-р байрыг эзэлсээр байна. Мөн тахир дутуу болгох шалтгаан дотор гол байрыг эзэлдэг.

Тархины харвалтыг үүсэх механизмаар 3 хэсэгт ангилдаг:

  • тархины эдэд цус хомсрох (артери судас бөглөрсөн буюу нарийссанаас үүснэ)
  • тархины эдэд цус хурах (артери судасны хана хагарсны улмаас үүснэ)
  • торлог бүрхүүлийн доор цус хурах (артери судасны цүлхэн хагарсны улмаас үүснэ)